Бразил улсын Рио Де Жанейро хотноо зохиогдох зуны XXXI олимпийн их наадам эхлэхэд ердөө ганцхан хоног үлдлээ. Таван тивийн 200 гаруй орноос шилдэг тамирчид Риог зорин спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичилцэх мөч ойртсоор байна. Дэлхийн энх тайван, эв найрамдлын бэлэг тэмдэг болсон энэхүү наадамд Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн 51 эрхтэйгээр оролцож байна.
"Рио де Жанейро 2016" олимпийн наадам наймдугаар сарын 5-21-нд болох бөгөөд нийт 207 орон 306 цогц медалийн төлөө өрсөлдөх нь дээд амжилт болж байгаа юм. Манай улс өмнөх 2012 оны Лондонгийн зуны олимпийн их наадамд спортын 7 төрөлд 29 эрх авч оролцож буй тамирчиддаа спортын их амжилт хүсье. Манай тугчинаар жүдогийн тамирчин Тэмүүлэн сонгогдсон бөгөөд тэрбээр параданд зориулж үндэснийхээ хувцсаар гоёсон байна.
В.Баяраа
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ