Бразилын цагдаагийн газраас мэдээллэснээр, Рио-де-Жанейро хотноо, олимпийн цэнгэлдэх хүрээлэнгээс холгүйхэн зэвсэгтэй этгээдүүд Оросын дэд консулд халдахыг завдсан байна. Мөн гэмт этгээдүүдийн нэг амь үрэгдсэн талаар мэдээллэснийг BBC уламжлав.
“The Daily Mail”-д мэдээллэснээр, Бразилын Рио-Де-Жанейро хот дахь Оросын дэд консулд халдахыг завдсан зэвсэгт этгээдийг өөрийнх нь буугаар буудан хөнөөжээ. Оросын консулын газарт дэд консулын алба хашдаг бразил хуульч Маркос Сезар Ферес Брагаг дээрэмдэх гэж оролдсон этгээдийг Брага өөрөө барьж, зэвсгийг нь булаан, буудан амийг нь хөнөөсөн аж.
Зэвсэгт этгээд түүн рүү Олимпийн цэнгэлдэх хүрээлэн болон тамирчдын байрлаж буй хотхоны ойролцоо Олимпийн бамбарын цуваа явж өнгөрөхийг хүлээн зам дээр зогсож байх үед нь халдсан байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа