Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, өсөх идэр начин Р.Пүрэвдагва үзүүрлэж, Улсын арслан цол хүртэн, одтой наадсан. Гэвч шинэ арслангийн талаар таагүй мэдээлэл гадуур цацагдаж эхэлсэн. Тодруулбал Улсын арслан Р.Пүрэвдагва Тэрэлжид архидан согтуурч, бусдыг зодож танхайрсан, зодуулсан хүн нь ГССҮТ-д хэвтэж байгаа.
Тус хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэсэг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Улсын арслан Р.Пүрэвдагваас тодруулахад “Би наадмаас хойш огт амраагүй байгаа. Одоо даншиг болох гээд бэлтгэл хийж байна. Энэ гүтгэлгийн чанартай мэдээ. Ийм мэдээлэл гарсанд ард түмнээсээ уучлалт гуймаар байна. Тийм зүйл гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Энэ мэдээллийг гаргасан сонины газартай уулзаж, залруулга хийлгэх гээд явж байна” гэсэн юм. Сайн явахад садаа мундахгүй гэж монголчууд ярьдаг. Тэрбээр маргааш Даншигийн наадамд зодоглох бөгөөд 11-нд цолны мялаалгын наадмаа Архангай аймгийн Булган суманд хийх аж.
В.Баяраа
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ