Саяхан хятад монгол залуус нэгэн иргэний аминд хүрэх шахсан ноцтой хэрэг гарсан. Тэгвэл Өвөрхангай аймагт гарсан хүний амь эрсэдсэн ноцтой осолд хохирогчид зам тавьсан, хянасан хятад монгол хоёр компанийг буруутгаж байна. Баянхонгорын иргэн Б.Ч нь Улаанбаатар хотоос 29 сая төгрөгөөр худалдан авсан Ниссан Патрол машиныг өөрийн танил А.Д-аар бариулан ардаа гурван зорчигчтой нутаг руугаа гарчээ.
Тэд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1-р багийн нутаг Сэнжидийн хоолой гэх газарт хүрэхэд гэнэт огцом эргэлт бүхий нугачаа таарч жолооч нь жолоогоо дарж эргэлт хийх оролдлого хийсэн боловч машин замын эсрэг урсгал давж цаашаа өндөр эрэг рүү унаж онхолдсон. Энэ ослын улмаас нэгзорчигч нас барж шинэхэн авсан “Ниссан Патрол” машин нь ихээр эвдэрсэн. Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж осол гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоолгохоор шинжээч томилсон ба 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр автозамын барилгын ажлын гүйцэтгэгч “Шинжиан Бейшин зам гүүрийн барилга", түүний эрх бүхий албан тушаалтан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын 5 дахь хэсгийн а-д заасан "Засварын ажил үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих гэснийг зөрчсөн гэж гарчээ. Энэ замын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани нь “Мон-Аз” байжээ.
Гүйцэтгэгч болон зөвлөх компаниуд нь Барилга, хот байгуулалтын сайдын 199-р дугаар тушаалаар батлагдсан "Автозам барих" норм БНбД 32-02-000-ийн 106-р зүйл /Хөдөлгөөний зохицуулалт/, 211-р зүйл /Барилгын ажлын үеийн арчлалт,хамгаалалт/”, 906-р зүйл Хөдөлгөөн зохицуулалт/ зэргийг зөрчсөнөөс хөдөлгөөн нээгдсэн замд хөдөлгөөний нөхцөл байдлыг жолоочид анхааруулаагүй, аюулгүй байдлыг хангаагүй, зорчих хэсгийн гадаргуу бохирдолтой зэрэг нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж хохирогч үзжээ. Хохирогчийн батласнаар осол гарсаны ердөө маргааш нь л “Мон-Аз”-ын хяналтын инженер нь хөдөлгөөн зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр гүйцэтгэгчид үүрэг өгсөн инженерийн албан шаардлага №5-ыг гаргасан гэнэ. Ийнхүү Ниссан патролын эзэн хятад монгол компаниас нийтдээ 29 сая төгрөгийг нэхэмжилж байна.
Эх Сурвалж:НУУЦ.мн
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна