Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн дэргэдэх Онцгой комисс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус Онцгой комисс нь 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр гарсан хууль бус үйлдлүүдийг хянан шалгах, мэдээллийг нэгтгэх, олон нийтэд мэдээлэл өгөх чиг үүрэгтэйгээр өнгөрсөн сарын 20-ны өдөр АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу байгуулагдсан билээ.
АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн дэргэдэх Онцгой комиссын мэдээллийг тус комиссын дэд дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, эрхзүйч А.Гантамир нарын хүмүүс хийсэн юм.
Үүнд,
1. МАН-ын санхүүжилт босгох босгох 60 тэрбум төгрөгтэй холбогдох бичлэг
2. СЕХ-ны дарга, удирдлагууд сонгуулийн тухай хуулиа зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан
3. УИХ-ын 14-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулуун мөнгө тараасан гэххууль бус үйлдлийг шалгуулах
4. УИХ-ын 33-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын мөнгө тараасан гэх хууль бус үйлдлийг шалгуулах. Энхэхүү үйл ажиллагаанаас үүдэн хүүхдийн амь нас эрсэдсэн асуудал
5. УИХ-ын 46-р тойрогт МАН-аас нэр дэвшигч О.Содбилэг мөнгө тараасан гэх хууль бус үйлдлийг шалгуулах
6. УИХ-ын 48-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-очир мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдсон гэх хууль бус үйлдлийг шалгуулах
7. УИХ-ын 49-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхорол мөнгө тараасан гэх хууль бус үйлдлийг шалгуулах
8. УИХ-ын 70-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Лүнджээжанцан сонгуулийн хууль зөрчсөн гэх үйлдлийгш шалгуулах
9. ҮХЦ-д сонгогчдын шилжилт хөдлөгөөн зохион байгуулж, сонгуулийн дүнд зориудаар нөлөөлсөн МАН-ын долоон нэр дэвшигчийн асуудлыг шалгуулах
10.Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын аймгийн засаг дарга нарын хууль бус томилгоо хийсэн талаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж буйгаа мэдэгдсэн юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчдэд АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн дэргэдэх Онцгой комиссын дарга С.Эрдэнэ дараахь хариултыг өглөө.-АН-ын ҮЗХ-ны хуралдаан хэзээ болох бэ? -Ардчилсан нам ҮЗХ-ны хуралдаанаа энэ сарын 25-ны өдөр хийхээр товоо гаргасан. Одоогоор АН түр үүрэг гүйцэтгэгч даргатай байгаа.
Арванхоёрдугаар сарын эхээр болох намын Их хурлаар даргаа албан ёсоор сонгоно.-Сонгуулийн дүнгээр нийт сонгогчдын хэдэн хувь нь АН-д саналаа өгсөн байна бэ? -Сонгуулийн дүн дээр бид нэгдсэн байдлаар судалгаа хийсэн. Нийт сонгогчдын 70 гаруй хувь нь сонгуульд саналаа өгсөн байгаа. Үүнийг зуун хувь гэж үзэх юм бол МАН-д 44 хувь, АН-д 36 хувь нь тус тус саналаа өгсөн байна. Үлдсэн хэсэг нь гуравдагч хүчинд саналаа өгсөн гэсэн судалгаа байна. Тэгэхээр МАН-ын нийт саналын зөрөө АН-аас 8 хувь орчмоор л их байна. Аль нам ч нийт сонгогчдын 50 хувиас дээш санал аваагүй. Хэдий УИХ дээр МАН 65 суудал авсан ч сонгуулийн дүн ийм өөр байгаа.
В.Баяраа
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ