Дэлхийд хамгийн их алдаршсан хятад тэрбумтан Жэк Ма лекц уншсан нь өнөөгийн гол үйл явдлын нэг байлаа. Төрийн ордонд энгийн хувцастай хүнийг нэвтрүүлдэггүй гэдэг ч харин Магийн хувцаслалтыг үл харгалзан оруулж МАН-ын дарга нь хүлээн авч уулзжээ. Гэхдээ тэрбумтны лекцийн үеэр асуусан асуултуудад Ардын намынхан дургүйцэж байна. Учир нь Жэк Магаас асуусан асуултын ихэнхи нь Монгол улсыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн утгатай байжээ. Энэ алдарт асуултанд хариу өгөх улстөрч нам сүүлийн 20 жилд гараагүй байна.
Харин МАН мэргэжлийн Засгийн газар байгуулан улсаа хөгжүүлэх ажлыг мэргэжлийн түвшинд "мэргэжлийн" сайд нартаа хариуцуулаад байгаа тул буруу хүнээс асуулаа хэмээн дургүйцэж бас ард түмэндээ "гомдож" байна. Тэгээд ч мэргэжлийн Засгийн газартай оронд улсаа хэрхэн хөгжүүлэхийг мэргэжлийн бус тэр тусмаа гадаад хүнээс асуух нь улсынхаа нэр хүндийг унагасан хэрэг гэнэ. МАН-ыхны "аз таарахад" Жэк Ма Монгол улсыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуултанд танай нөхцөл байдлыг мэдэхгүй тул хэрхэн хөгжүүлэхийг хэлж чадахгүй нь гэсэн хариулт өгч байсан. Гэхдээ олон нийт улсаа хэрхэн хөгжүүлэхийг гадаад хүнээс асууж лавлаж байгаа нь МАН-ын Мэргэжлийн засгийн газрыг мэргэжлийн бус гэж үзэхгүй байгааг харуулж байна.
Эх сурвалж: HУУЦ.МН
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ