“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж урамшуулдаг уламжлалтай болсон билээ. Тэгвэл энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртсэн. Тэд өнгөрсөн сарын 30-нд Чингисийн талбайд хүндэтгэлийн тоглолт хийсэн.
Тэгвэл энэ үеэр гитарчин Өлзий-Орших буюу Өөжгий Харанга хамтлагийн Лхагваагийн хүүг асрах ажилд томилогдсон бөгөөд найз Лхагваагаа тайзнаа гаран дуулах бүрт нь Хүлэг хүүг “хошуу дэвсэн” эрхлүүлэн тоглуулж байсан юм. Үүнийг нь алсаас харсан үзэгчид Өөжгий ч найзынхаа хүүд нугасгүй юм аа, өөрөө ийм “бяцхан” хүүтэй болчихвол гэж шивэр авир хийлдэж байв. Лхагваагийн хүү ч хэн бүхний хайрыг татсан эгдүүтэй хүү л дээ, угаасаа.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна