“Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа 100 хувь сэтгэл ханамж авна. Хэзээ ч түгжрэхгүй, хэзээ ч зорчигчийг бухимдуулахгүй” гэх уриатай БНХАУ-ын нийтийн тээврийн салбарт хувьсгал хийсэн “Түгжирдэггүй автобус” өнөөдөр орон нутгийн цагаар 7.00 цагаас эхлэн үйлчилгээнд гарч эхэлсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.
“TEB-1” загварын уг автобусыг Хөбэй мужийн Чинхуандао хотод туршиж эхэлсэн” хэмээн Тээврийн сайдын нэгдүгээр орлогч хэвлэлийнхэд мэдэгдсэн байна.
“Түгжирдэггүй автобус”-ыг өнгөрсөн тавдугаар сарын 14-17 хооронд Бээжин хотноо зохион байгуулагдсан Олон улсын авто үзэсгэлэнгийн үеэр анх танилцуулж байсан юм.
Автобус 22 метр урт, 7,8 метр өргөн. Автобусны дээд давхарт 300 зорчигч суух, зогсох боломжтой гэнэ. Суудлын автомашин автобусыг тойрч гаралгүйгээр шууд доогуур нь нэвт гарч, хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлэх боломжтой билээ.
Харин аюулгүй байдлын үүднээс унадаг дугуй, мотоциклыг автобусны доогуур шууд гарахыг хоригложээ.





Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо