“АПУ”-гийн гэх тодотголтой Г.Батхүү хоёр хүүтэй. Түүний хөвгүүд аавынхаа шийрийг хатаах шаггүй бизнесмэн сэтгэлгээтэй залуучууд бий. Тэгвэл өнгөрсөн жил намрын билэгт сайн өдрийг сонгон том хүү Б.Ганхөлөг нь нижгэр хурим хийснийг санаж буй биз. Тодруулбал, Блүүмбэрг ТВ Монголиа телевизийн хөтлөгч н.Дэлгэрмаа хэмээх бүсгүй Б.Ганхөлөгийн хайрыг татаж тоонот гэрт толгой холбож аз жаргалтай амьдарч байгаа.
Тэд саяхан WHITE шоун дээр ирж найзуудтайгаа нэгэн үдшийг доргио өнгөрөөснийг манай гэрэл зурагчин амжиж дурандаа буулгасан нь энэ. Сонирхуулахад хосууд гэрлэх ёслолын ордонд хуримын ёслолоо үйлдэж, улмаар "Shangirila" зочид буудалд нижгэр цайллага хийж, ёслолын буудлага хийсэн бөгөөд шинэхэн бэрдээ АПУ-гийнхан 70 сая+ Range Rover бэлгэнд өгсөн гэдэг. Г.Батхүү өвөө болохыг тэсэн ядан хүлээж суугаа биз ээ.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна