Бээжин далайн дайнд бэлтгэхийг иргэддээ уриалсан байна. Энэ тухай "Синьхуа" агентлаг БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Вань Цюань /Chang Wanquan/-ын мэдэгдэлд дурдсан байна.
Батлан хамгаалахын сайд, улс орны тусгаар тогтнолkk хамгаалахын тулд ялангуяа /далайн орон зайд/ иргэд бэлтгэх хэрэгтэй гэжээ. Тэр Жэжян, мужийн эрэг орчмын бүс нутагт зочлох үедээ энэ мэдэгдлийг хийсэн байна. Тэрбээр мөн үндэсний аюулгүй байдлын асуудал ноцтой байгааг тэмдэглэжээ.
"Цэрэг, цагдаа, ард түмэн улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд дайчлахад бэлэн байх ёстой" гэж БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Вань Цюань зарласан байна.
Батлан хамгаалахын сайд Хятад улсын иргэд иргэний хамгаалалтын ажил эрхлэхийг дэмжих шаардлагатай гэж үзжээ.
2016 оны долдугаар сард Гаага дахь шүүх Бээжин Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудыг эзэмших ямар ч эрхгүй болохыг тогтоосон байна. 2013 онд Филиппиний эрх баригчид хэд хэдэн удаа арлын тухайд БНХАУ-ын "түүхэн эрх"-ийн шаардлагаас татгалзан олон улсын шүүхэд шүүхэд өгсөн байна.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо