Харахын заяа байхаас хазахын заяа байх биш гэдэг шиг хэсэгтээ л ганц бие гунхсан жүжигчин А.Гэрэлцэцэгийн зүрх эзэнтэй болжээ. Түүний сонголт өөрөөс нь насаар нилээн дүү загвар өмсөгч Т.Төвшөө хэмээх залуу. “Нохойн орон”, “Ларьдма”, “Бодлын хулгайч” зэрэг бүтээлүүдээрээ олны танил болсон зохиолч Төрмөнхийн хүү Төвшөө, Гэрлээ хоёрын болзоо эхлээд удаагүй байгаа болоод ч тэр үү "Хамт байх хугацаа минь юунаас ч эрхэм" хэмээн facebook хуудсаараа хайраа илчлэлцэж байсан цаг энэ хавар.
Тэгвэл саяхан болж өнгөрсөн Харанга хамтлагийн Алдрын одон шоу тоглолтонд жүжигчин Гэрэлцэцэг “Хайрын хурим” салоны даашинзаар гоён тоглолтыг үзэж сонирхсон бөгөөд хэзээний адтай сэргэлэн түүний харц хайраар гэрэлтэж байсныг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Тун удахгүй Төвшөө, Гэрлээ нар голомтоо бадраан хурим ын зар дуулгах биз ээ.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна