Ардчилсан намын засгийн үед найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр өнөөдрийн байдлаар 80 мянга орчим өрх орон сууцтай болоод байна. Иргэдээ урт хугацааны, хямд хүүтэй зээлээр орон сууцтай болгох нь Монголын үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл, зорилго байсан гэж хэлж болно.
Өмнө нь “40 мянган айлын орон сууц”, “Дөрвөн мянган төрийн албан хаагчийг орон сууцжуулах” зэргээр иргэдээ орон сууцтай болгох хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч найман хувийн хүүтэй ипотекийн хөтөлбөр шиг амжилттай хэрэгжсэн нь үгүй.
Гэвч, МАН засгийн эрхэнд гарснаас хойш тус намын нэр бүхий хүмүүс ипотекийн зээлийг зогсоох ёстой гэсэн байр сууриа чуулганы хуралдаан дээр нэг бус удаа илэрхийлэх болсон юм.
Ипотекийн зээл бол дундаж давхаргынханд зориулагдсан хөтөлбөр. Тогтмол орлоготой хүмүүс 30 хувийн урьдчилгаагаа төлөөд ипотекийн зээлэнд хамрагдах боломжтой болсон. Үүнээс өмнө байр авна гэдэг залуу гэр бүлийн хувьд зөвхөн мөрөөдөл байсан бол өдгөө олон залуус зорилгоо болгоод зүтгэж явааг хэлэхэд гэмгүй биз.
Хөгжиж яваа улсын хувьд иргэдээ орон сууцжуулах нь төрийн бодлого байх ёстой. Тиймээс тогтмол орлоготой дундаж давхаргынхныг дэмжих нь төрийн бодлого гэж нэг хэсэг нь тайлбарлаж буй бол нөгөө хэсэг нь иргэд цэвэр зээлдэгч болсноор иргэдийн хуримтлалаар дамжин эдийн засгаа тэтгэх бодлого алдагдаж буйг шүүмжлэх болсон.
Юутай ч ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэх нь тодорхой бус, хэрэвзээ Мэргэжлийн Засгийн газраас ипотекийн зээлийг үргэжлүүлэн олгох нь эдийн засагт эрсдэлтэй гэж үзвэл энэ хөтөлбөр гацаж болзошгүй байгаа юм. Энэ тохиолдолд зах зээлд зарагдахгүй үлдсэн 30 гаруй мянган орон сууцыг яах вэ гэсэн нэг асуудал тулгарна.
Үнэндээ орон сууцны үнэ буурсан гэх мэдээллийг зарим төрийн бус байгууллага өгдөг ч барилгын салбарын хөөс хагараагүй хэвээр байгааг захын нэг орон сууцны борлуулалтын компани руу утас цохиод мэдчихэж болно. Тиймээс дээрх борлуулагдаагүй үлдсэн 30 мянган орон сууцны асуудлыг шийдэхгүй бол энэ нь эдийн засагт том түгжээ болно гэдгийг сануулах хүмүүс ч байна.
Харин урьдчилгаа төлбөрийг бууруулахгүй байгаа гол шалтгаан нь ипотекийн зээлээс болж эдийн засагт учрах эрсдлээ тооцсон гэдгийг албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм.
МАН-ын мөрийн хөтөлбөрт дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах бодлого барина гэдгээ амалсан. Гэхдээ энэ амлалт халамжийн тогтолцоо болж, эдийн засгаа чирэн унагаах вий гэсэн болгоомжлол ч эдийн засгийн хүрээнийхний дунд байгаа юм. Харин иргэдээ орон сууцжуулах ипотекийн хөтөлбөрийн талаар эрх баригчдын сонгуулийн хөтөлбөрт “А” ч тавиагүй байгааг нь энэ хөтөлбөрийг зогсоох вий гэсэн айдас олон нийтэд төрүүлээд байгаа билээ. Тэр тусмаа УИХ дахь МАН-ын бүлгийнхэн дунд эдийн засгийн хямралаас гарахын тулд эхний ээлжинд ипотекийн зээлийг зогсоох хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлэх хүмүүс цөөнгүй байна.
Харин МАН-ынхны барьж байгаа энэ бодлогыг иргэд тийм ч таатай хүлээж авахгүй байгаа билээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо