Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байхгүй болсон дэд сайдын суудлыг МАН-ын Засгийн газар дахин сэргээхээр болсон. Мэргэжлийн Засгийн газар ажиллуулна, сайд нар давхар дээлгүй байна, яамдын хэлтсүүд орлогч даргагүй ажиллана гэж байгаа ч энэ шийдвэр, зорилтуудаа эрс үгүйсгэсэн дэд сайдын албан тушаалыг сэргээж байгаа явдал нь яах аргагүй сонгуульд ялсан намынхан төрийн албаар тоглож, албан тушаалын халаа, сэлгээнд улайран дайрч байгааг илэрхийлж байна.
Өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэд сайдад санаархаж буй хүмүүсийн нэрс тодорч байсан. Тухайлбал, Эрчим хүчний дэд сайдад А.Тлейхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад С.Оюунбилэг, Барилга, хот байгуулалтын дэд сайдад Б.Амарсанаа нарын нэрс явж байсан ч баттай эх сурвалжууд тэдгээр эрхмүүдийг үгүйсгэсэн юм.
Учир нь тэд УИХ-ын сонгуулиар Дундговь, Баян-Өлгий, нийслэлийн Хан-Уул дүүрэгт тус тус нэр дэвшин ялагдсан юм. Тиймээс УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн хүмүүс намын дүрмээрээ бүтэн жил улс төрийн албан тушаал хаших эрхийг нь хасдаг учраас тэднийг нэр дэвших боломжгүй гэх мэдээллийг өгч байв.
Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хүрээнд дэд сайдад дараах нэрс яригдсаныг эх сурвалжууд мэдээлж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд – Н.Жаргалсайхан (Байгаль орчны яамны дэд сайд асан)
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд – Ж.Саулэ (МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга)
Сангийн дэд сайд – З.Мэндсайхан (Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга асан)
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд – Б.Мөнгөнчимэг
Батлан хамгаалахын дэд сайд – Д.Эрдэнэбаатар /Батлан хамгаалахын дэд сайд асан/
Гадаад харилцааны дэд сайд – Х.Булгантуяа (МАН-ын нарийн бичгийн дарга)
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд – Н.Удаанжаргал (МОХ-ны Ерөнхийлөгч)
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд – ?
Зам тээврийн дэд сайд – Б.Цогтгэрэл (УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх)
БСШУС-ын дэд сайд – Я.Төмөрбаатар (МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх асан)
Барилга, хот байгуулалтын дэд сайд – ?
Эрчим хүчний дэд сайд – Д.Зоригт (УИХ-ын гишүүн асан)
Эрүүл мэндийн дэд сайд – Д.Очирбат (УИХ-ын гишүүн асан)
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна