Өнгөрсөн сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын иргэн Т.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн байна. Т.Л-нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн гэрт түр оршин сууж байсан оюутан Г.С-г "Хөргөгчинд байсан пиво уулаа” хэмээн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, танхайн сэдэлтээр гурван удаа хутгалж, олон тооны шарх, гэмтэл үүсгэн, улмаар төрсөн ах Н.Б-ийнхэн дэргэд онц харгис хэрцгий аргаар санаатай алсан үйлдэлд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс Т.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ял оногдуулж, ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ