УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан 21 цагаас эхэлж шөнийн 03 цагт өндөрлөсөн. Хуралдаанаар хаалганы гадна үлдээд байсан дөрвөн сайдын томилж Мэргэжлийн Засгийн газар элэг бүтэн болсон юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар ирэх дөрвөн жилд 16 сайд, 13 яамтай ажиллахаар болсон. Сайд нарын найм нь давхар дээлтэй бол найм нь дан дээлтэй ажиллахаар болж байгаа юм. Мөн яамдын орон тоог 109 Агентлагийн орон тоог 206 – гаар бууруулав.
Шөнө дөл хүртэл үргэлжилсэн чуулганы хуралдааны үеэр гишүүд сайд нараас асуулт асуухын зэрэгцээ захиа даалгавар өгч байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сайд нарт хандан “Авлига хээл хахуулиас хол байгаарай, албан тушаалаа битгий урвуулж ажиллаарай. Зарим сайдыг намынхаа нэр хүндийг баран байж дэмжлээ шүү. Энэ бол гашуун боловч үнэн үг” хэмээв.
Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат: "Томилогдож байгаа сайд нар яамаа миний гэр гэж бодоорой. Ад, дон шүглээгүй л бол хүн гэрээсээ хулгай хийдэггүй" гэв.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "Засгийн газартаа бид урам өгөх ёстой. Бид хамтдаа хямралаас гарна" гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: "Бид бага ярьж ихийг хийх шаардлагатай байна" хэмээв.
Монгол Улсын Их хурлын ээлжит сонгууль 2016 оны зургадугаар сарын 29-ний өдөр болсноос хойш ес хоногийн дараа Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг, 24 хоногийн дараа Засгийн газрын гишүүдийг томилж Мэргэжлийн Засгийн газар ажилдаа ийнхүү орлоо.
Эх сурвалж: Breakingnews.mn
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна