Монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр Харанга хамтлаг өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Батболдоос “Алдрын Од” шагналыг гардуулж Харанга хамтлагийн хүндэтгэлийн самбарыг СТӨ-ний хажууханд байршууллаа.
Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманалай, “Өнөөдөр бид маш их баяртай байна. Бидний хийсэн, бүтээснийг үнэлж энэ шагналыг олгож байгаа ч энэ нь илүү ихийг бүтээгээрэй гэсэн захиас болов уу гэж бид ойлгож байна.
Бид цаашдаа оюун ухаанаасаа шүүж, шүүрдэж авсан олон уран бүтээлүүдээ толилуулсаар байх болно” гэлээ. “Алдрын од” гардуулах ёслолын ажиллагаанд Харанга хамтлагийн гишүүдийн гэр бүл, найз нөхөд, сонсогч фенүүд нь хүрэлцэн ирсэн байлаа. Өнөө 21:00 цагаас “Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.
Б.БАТ
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ