1. Б.Баттүшиг бол Сү.Батболдын анхны эхнэрээс төрсөн том хүү нь. УИХ-ын гишүүн Сү.Батболд 5 хүүхэдтэй.
2. Америкт 11 настайгаасаа амьдарсан тэрбээр Харвардын их сургуульд бизнесийн чиглэлээр мастер хамгаалж чадсан анхны монгол хүн.
3. Чикаго хотод сурч байхдаа 2006 оноос эхлэн хотын төвд хамгийн тохилог gold coast бүсэд 449 мянган ам.долларын тансаг байранд амьдарч байв.
4. Тавантолгойн хэлэлцээрийн үеэр түүнийг Голдман сакс банкинд ажиллан хэлэлцээрийн багт орох гэж буй талаар шуугиан гарч байв. Санхүүгийн луйврыг дэлхийн хэмжээнд хийж сурсан банк тус ордыг залгих нь гэсэн хардлага байсан. Б.Баттүшиг тус банкинд дадлагажигч хийж байжээ.

5. Б.Баттүшиг энэ оны нэгдүгээр сард МАН-ын дэргэдэх НАМОХ-ны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
6. Эх орондоо ирсэнээс хойш "Алтай холдинг" компанийнхаа ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа.

7. Б.Баттүшиг санамсаргүй тохиолдлоор Холливудад шуугиантай нээлтээ хийсэн "Марко Поло" кинонд оролцон тоглосон. Жүжигчин Б.Амарсайханы тоглосон яг тэр цувралд.

8. Олны сонирхлыг ихэд татаж урт дараалал үүсгэж буй Emart-ын албан ёсны нээлт сайхан мэдээ байлаа. Үүнд мэдээж хэрэг залуу даргын ухаан, мэдлэг оролцсон нь тодорхой.

9.Түүний үүсгэн байгуулсан "Монголд Та Хэрэгтэй" ТББ АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны санаачилсан "Clinton Global Initiative"байгууллагад Монгол Улсаас анх удаа гишүүнээр элссэн. Тус байгууллагын үйл ажиллагаанд Барак Обама, Бан Ки Мүүн зэргийн лидерүүд гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцдог. Дэлхийн гишүүн компаниудаас дэмжлэг авч Монголд хэрэгжих төсөл хөтөлбөрүүд хамтран ажиллах боломжтой болсон байна.
10. Олон нийтийн сонирхлыг тун их татаж буй сэдэв бол Б.Баттүшиг "МАК"-ийн Б.Нямтайширын охин Н.Цэлмүүнтэй дотносоод удсан тухай мэдээлэл. Н.Цэлмүүний хувьд саяхан МАК-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хосууд хамтдаа Үндэсний их баяр наадмаар Их тэнгэрт Ерөнхийлөгчийн хүлээн авалтанд очсоноор дотно харилцаагаа албан ёсоор нийтэд дэлгэсэн гэж хэлж болно.
ЭХ СУРВАЛЖ: ZUVSONGOLT.MN
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана