Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хайрын эрэлд” зэрэг олон киноны гол дүрд тоглон авьяас чадвараа гайхуулсан жүжигчин Б.Баярмаа өөрийгөө тун ч азтай нэгэн гэдэг юм билээ. Эцэг эхийн хайранд умбаж өссөн танхил бүсгүй Багануур дүүргээрээ овоглох дуртай. Амьдралын баяр жаргал, хайр дурлал, анхны учрал бүхнээ эндээс олсон гэх тэрбээр ажил төрөл нь бүтэмжтэй яваагаа ч аз хэмээн бахархдаг.
Дунд сургуулиа төгссөн даруйдаа Багануур дүүрэгт зохиогдсон миссийн тэмцээнд оролцож, титмийн эзнээр тодорч байсан жүжигчин бүсгүй заяаныхаа ханийг ч удаан хайгаагүй гэдэг. Түүний харцанд торж, хайрыг нь булаасан адтай залуу бодож төлөвлөсөн зүйлгүй, шуудхан л хамтын амьдралаа босгохоор яарсан хэмээх сонирхолтой түүхийг өгүүлдэг. Өдгөө гуч хүрээгүй насандаа гурван охин төрүүлж айл гэрийн сайн эзэгтэй болсон Б.Баярмаад хайраа илчлэх залуус олон байдаг ч тэрбээр тоож хардаггүй юм байх. Тэр ч бүү хэл, нэгэнтээ УДЭТ-т ажиллахаар сэтгэл шулуудаад байхад нь нэгэн найруулагч өвөр түрийдээ орох санал тавьснаар хүсэл нь мохсон тухай илэн далангүй ярьж, хэсэгтээ л тус театрынханд ад үзэгдсэн удаатай. Түүний нөхөр Ариунболд эхнэр хүүхэддээ халамжтай нэгэн тул жүжигчин бүсгүйд ажлаа хийх боломж олддог болохоор ар гэртээ санаа зоволгүй уран бүтээлээ хийсээр байгаа.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо