МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, дөрвөн сайдынхаа нэрийг дэмжлээ. Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр, Эрчим хүчний сайдад өмнө нь тус яамны дэд сайд хийж байсан Т.Энхтайван, Эрүүл мэндийн сайдад Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спорт, уяачдын холбооны тэргүүн Т.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлж МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ.
Одоо Ерөнхий сайд дөрвөн сайдынхаа нэрийг Ерөнхийлөгчид танилцуулаад сайд нарыг томилох асуудал шийдэгдэх юм.
Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан дөрвөн сайдын томилгооны асуудлаар зарим эх сурвалжууд мэдээлэхдээ, өмнө нь ашиг сонирхлын зөрчилтэй гээд эргүүлэн татсан зарим сайд нарын нэрийг дахин нэр дэвшүүлж байгаа гэж мэдээллээд байсан
Тэгвэл МАН-ынхан энэ удаад ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлсэнгүй элдэв асуудалд орооцолдож байгаагүй нэр цэвэр, давхар дээлгүй, ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүсийг сонгож, сайдад нэр дэвшүүлэхээр дэмжлээ.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ