АТГ-аас Монголын Хуульчдын холбоонд хүсэлт гаргажээ. Тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, түүнийг яллагдагчаар татаад байгаа.
Тиймээс АТГ Н.Энхбаярыг нийтдээ зургаан удаа зарлан дуудах хуудас өгсөн ч тэрбээр АТГ-т өөрийн биеэр очиж байцаалт өгөөгүй аж. Харин үүнийг Н.Энхбаяр "Би өмгөөлөгчтэй хамт очиж байцаалт өгнө. Гэвч А1Т-ын дарамт нөлөөнөөс болж миний хүсэлт тавьсан өмгөөлөгч нар хууль зүйн үйлчилгээ өгөхөөс татгалзаж байна" гэсэн хариултыг өгөөд байсан юм.
Тиймээс АТГ-аас Монголын Хуульчдын холбоонд хүсэлт гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн байна. Харин хуульчдын холбоо Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах хүсэл, сонирхолтой өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгчид 2016 оны долдугаар сарын 29-ний дотор Өмгөөлөгчдийн хороо хариуцсан мэргэжилтэн Б.Нямхоролд нэрээ ирүүлэхийг санал болгожээ.
Эх сурвалж: Etoim.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ