Алдарт дуучин Селена Гомезын 24 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа юм. Тэрбээр АНУ-ын Техас мужийн Гранд Прэйри хотод 1992 оны долдугаар сарын 27-нд мэндэлжээ. Түүнийг бага байхад гэр бүл нь Нью-Иорк хотоос Техасын Прайри руу нүүсэн бөгөөд Селенаг 16 нас хүртэл цалингаас цалингийн хооронд л амьдардаг энгийн нэгэн л нэгэн айл байсан юм. Түүний эцэг нь Мексик гаралтай Америк хүн бол харин эх нь Итали гаралтай. Эцэг эх нь таван настай байхад нь салсан бөгөөд тэр ээж дээрээ өсжээ. Мексик гаралтай дуучин бүсгүй нялхаараа урлагийн тайзнаа од болон гялалзсан бөгөөд тэрээр 2002 оноос хойш хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан юм. Селена өөрийн фэйсбүүк хуудаснаа төрсөн өдрийн баяраа хэрхэн тэмдэглэх талаар нь асуусан фенийнхээ асуултад “Би найзуудтайгаа бага хэмжээний үдэшлэг зохиох төлөвлөгөөтэй байгаа. Мөн Лос-Анжелос дахь найз нөхөд маань ч хүрэлцэн ирнэ” хэмээн хариулжээ.
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана