Олимп, дэлхийн мөнгөн медальт , Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд зургаа дахь ялалтаа хэдхэн хоногийн өмнө байгуулсан билээ. Ийнхүү галт тэрэг хэдийнэ хөдөлж ирээдүйн дэлхийн аварга замдаа гарсныг дахин баталсан үйл явдал боллоо хэмээн манайхан шуугицгааж байна. Н.Төгсцогтын энэ бахархам амжилтын ард “Алтан Дорнод Монгол” группийн захирал Т.Ариунболд байдаг гэдгийг мэдэх хүн цөөнгүй.
Тэрбээр урлаг спортод элэгтэй нэгэн гэдгээ алхам тутамдаа харуулан дүү нараа дэмжсээр ирсэн юм. Дашрамд сонирхуулахад “Алтан Дорнод Монгол” группийн захиарл Т.Ариунболд Н.Төгсцогтыг энэ их амжилтын эзэн болоход бүхий л нөөц боломжоор ханган дэмжлэг үзүүлж, ахын хувиар зөвлөгөө өгөхийн сацуу Америкэд ажиллаж амьдрах, бэлтгэл сургуулилтаа хийх бүхий л боломжоор хангаж өгдөг гэх юм билээ. Тэр ч үүднээсээ Н.Төгсцогт бэлтгэл сургуулилтандаа анхаарахаас бус өөр элдэв зүйлд сэтгэлээ чилээлгүйгээр дараалсан их амжилтын эзэн болж буйд нь баяр хүргэе...
Дэлхийн аварга болох ч тун ойрхон байна даа. "Амжилт хүсэе"
В.Баяраа
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ