Олимп, дэлхийн мөнгөн медальт , Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт маань мэргэжлийн боксын рингэнд зургаа дахь ялалтаа дөнгөж сая байгууллаа. АНУ-ын Миссиссиппи мужийн Туника хотын Horseshoe Tunica Hotel& Casino –д болсон энэ тулаанд Төгсөө маань энэ удаа Пуэрто Рикод төрж, Нью Йоркийн Брүүклинд өссөн, мэргэжлийн боксын рингэнд 18 тулаан хийхдээ 16 удаа , үүнээс 13-ыг нь нокаутаар ялсан “Динамит” хочит Рафаэль Васкесийг ердөө л 1 минут 24 секундэд нокаутаар яллаа. Тулаан эхлэнгүүт л Төгсөө санаачилгыг аван, минут ч өнгөрөөгүй байхад баруун гарын хүчтэй цохилтоор өрсөлдөгчөө хоёр ч удаа нокдаунд оруулж тоолуулсан. Удалгүй гуравдахь удаагаа нокдаунд оруулж, рингний шүүгч тулааныг зогсоон , ялалт манай хүнд ирлээ.
2009 онд Италийн Милан хотноо болсон сонирхогчдын дэлхийн аваргаар 17-хон настайдаа үзүүрлэж, 2012 оны Лондонгийн олимпоос алтан медалиас чухам л шүүрээд алдсан Төгсөө маань өнгөрсөн жилээс мэргэжлийн бокст хүчээ сорьж эхэлсэн билээ. Мэргэжлийн рингэнд “ KING TUG” нэрээр гарч буй Төгсөө ийнхүү зургаан тулаан хийж,зургууланд нь өрсөлдөгчөө КО буюу нокаутаар буулган авлаа.
Тулааны дараа ESPN- ий сурвалжлагчийн “ Ийм гайхамшигтайгаар тулаанаа дуусгана гэж бодож байв уу? Ер нь хэр их хүчтэй байсан бэ?” гэсэн асуултад Төгсцогт : “ Ийм хурдан ялна гэж бодож байгаагүй ч, би үргэлж 100 хувь хүч чадалтай байдаг” хэмээн хариуллаа. Харин Төгсцогтын дасгалжуулагч Жо Гүүссен:“ Рафаэль Васкес дөнгөж сая над дээр ирээд “Чиний залуу ирээдүйн дэлхийн аварга шүү гэж хэлсэн. Би ч бас үүнд итгэлтэй байгаа” гэсэн юм.
“Таван цагариг”-сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ