“Гурван охин”хамтлагийн хамгийн халуухан нь Ану юу


Гурван охин хамтлагийн  дуучин Ану хамтлагийн хоёроо бодвол нууцлаг, дуулиан шуугиан тарьж, сайн муу нэр зүүх нь ховор.  Тэрээр фэнүүдийнхээ дунд яахын аргагүй хамгийн  халуухан нь хэмээн үнэлэгддэг. Харин санаж буй бол тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа бид нүцгэлж байж л сая хамтлагийнхаа хүрээг тэлж олон фэнүүдтэй болсон утгатай зүйл ярь байсан удаатай.

 

Тэрбээр “Гурван охин хамтлаг гэхээр хүмүүст 10 жилийн жаахан хүүхдүүд шиг тийм ойлголт байгаад байсан. Тэрийг эвдэж бид гурав нүцгэлж зургаа авахуулж, хэд хэдэн дууныхаа клипыг ч хэт задгай шийдэлтэйгээр хийлгэсэн. Ингэж шийдснээр манай хамтлагийн сонсогчид олширч хүрээлэл тодорхой хэмжээгээр өргөжсөн” хэмээж байсныг санаж буй биз. Харин тэд одоо өөрийн гэсэн сонсогч фенүүдтэй болж хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг болж чадсан билээ. Харин ийм ярилцлага өгсөндөө Н.Ану нөгөө хоёроосоо баахан “банга” хүртсэн гэх юм билээ. Халуухан бүсгүйчүүд хэлж ярихдаа нэгийг бодож хоёрыг тунгааж байхгүй бол болохгүй нь бололтой дог шүү. 

 

Э.Нашка