Хятадын тэрбумтан Жэк Мад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг номоо дурсгалаа


Alibaba.com худалдааны сайтын үүсгэн байгуулагч Хятадын тэрбумтан Жэк Ма манай улсад ирээд байгаа. Тэрбээр Их аварга Асашёрү Д.Дагвадоржийн урилгаар энэ сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд манай улсад ажлын шугамаар ирсэн юм. Тэгвэл тэрбээр энэ хугацаанд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Хаан жимст амралтын газарт байрлаж байгаа гэнэ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Жек Мад номоо дурсган хамт дурсгалын зураг авахуулан цагийг ихэд хөгжилтэй өнгөрөөж байгаа аж.

 

Жэк Ма-гийн 1999 онд 60.000 ам.доллараар байгуулж байсан Хятадын электрон арилжааны "Alibaba" компани өдгөө 167 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэж байна. Тус компани нийт хувьцааныхаа 12 орчим хувийг зах зээлд арилжаалж, 21.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Энэ нь нэгж хувьцааг 66-68 ам.доллараар, нийт 320.1 сая ширхэг хувьцаа арилжаална гэсэн үг юм.

 

Өдгөө 49 настай Жек Ма буюу Ма Юн Хятадын Жөжян мужийн Ханжоу хотод төржээ. Тэрээр "Форбс" сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Хятадын хувиараа бизнес эрхлэгч. Жөжян мужийн их сургуулийг 1988 онд англи хэлний бакалаврын зэрэгтэй төгссөн Ма сургуульдаа англи хэлний багшаар ажиллаж байгаад 1995 онд Хятадын анхны интернэтэд суурилсан компани гэж үздэг “Шар хуудас” байгуулжээ. 1998-1999 оны хооронд БНХАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх Хятадын Олон улсын Электрон худалдааны төв байгууллагын тэргүүнээр ажилласан юм. Харин алдарт Алибаба сайтыг 1999 онд үүсгэн байгуулж, Хятадын эрчимтэй өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбох ажлаа эхлүүлж байжээ. 

 

 Эх сурвалж:Etoim.mn