Энэ сарын 24-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 7-р хороонд оршин суух иргэн Хөндрөөс унаж амиа алдсан байдалтай олдсон байна. Х нь хувиараа бизнес эрхэлдэг байсан учраас ихээхэн мөнгөтэй нэгэн байжээ. Тиймээс түүнийг шуналын сэдлээр хөнөөсөн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Хэрэг гарсан шөнө байшингийн дээврээс юм унах чимээ гарчээ.
Гарч хартал дээврээс унасан байдалтай нэгэн хүн газарт хэвтэж байсан тул даруй цагдаа, түргэн дуудсан хэмээн орцны жижүүр ярьсан байна. Гэвч эмнэлэг цагдаа нарыг ирэхэд талийгаач нас барсан байсан бөгөөд Х нь бусдад зодуулсан шархтай, архи уусан байдалтай байсан байна. Үүн дээр үндэслэн түүнийг бусдын гарт амиа алдсан байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Энэ хэргийг харсан гэрч medee.mn сайтад "Нилээн орой болсон байсан. Тэр өдөр нойр хулжаад салхилахаар гартал урд талын хүүхдийн тоглоомын талбайд хэдэн хүмүүс юм яриад суугаад байсан. Би ч нэг их тоогоогүй. Тэгсэн төд удалгүй мууцалдаад, чанга чанга яриад байхаар сониучирхаад хартал талийгаач нэг хүнтэй яриад зогсож байсан. Би байраа тойроод эргээд иртэл манай орцны жижүүр дээвэр дээрээс хүн уначихлаа гэчихсэн түргэн, цагдаа руу залгаад зогсож байсан. Тэгээд хэн юм гээд асуусан чинь талийгаач Н.Х гэж хариулсан. Тэгээд л төд удалгүй цагдаа, түргэн ирээд аваад явсан. Маргааш нь байцаагч ирж мэдүүлэг авсан. Нэг ийм л зүйл болсон. Өөр сайн юм мэдэхгүй байна" хэмээн ярьсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Б.Саран
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо