Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд нутаг нутгийн 275 хурдан соёолон тоосоо өргөснөөс Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат МУ хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн хурдан бор үрээ төрийнхөө их баяр наадамд торгон жолоогоо өргүүлсэн билээ.
Тэрбээр хэлэхдээ “2010 онд зодог тайлахад бор үрээ маань айргийн тавд хурдалж байлаа. Энэ жил Унаган хурд галынхан маань одтой сайхан наадлаа” хэмээсэн юм. Нэгэн цагт арлын Японыг донсолгож явсан Их аварга маань өнөө жил Хүй долоон худгийн мандал дээр хурдан соёолонгоо түрүүлгэн наадамчин олноо баясгаж, ёндоотой сайхан наадлаа.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна