Өнгөрсөн сонгуулиар сонин содон түүхэнд тэмдэгдэхүйц үйл явдал болж өнгөрсний нэг нь Б.Наранхүү, Б.Саранчимэг нар буюу эгч дүүс нэг танхимд мөр зэрэгцэн суух болсон явдал билээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн 16-р тойрогт Ардчилсан намаас, харин түүний эгч Б.Саранчимэг Монгол Ардын Намаас Баянзүрх дүүргийн 51-р хороонд нэр дэвшин ялалт байгуулсныг санаж буй биз.
Тэгвэл эко нэрээр олонд танигдсан Б.Саранчимэг үндэсний их баяр наадмын өдөр нөхрийн хамт төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асарт ийн тухалсан юм. Түүнийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдаар томилогдож магадгүй гэсэн бор шувуу нисэлдэж эхэлсэн билээ. Харин энэ мэдээлэл хэр бодитой болох нь хэдхэн хоногийн дараа мэдэгдэнэ
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна