Засагт залуу боловсон хүчнээр бүл нэмсэн нь УИХ-ын гишүүн Б.Болор болж байсныг санаж буй биз. Бодлого зангиддаг чухал дөрвөн яамны нэг Сангийн яамыг удирдах болсон шинэхэн сайд Б.Болорыг сонирхон сонжих хүн цөөнгүй байсан нь лавтай. 2001 онд АН-д гишүүнээр элссэнээр түүний улс төрийн карьерийн эхлэл тавигдсан гэж боддог. Б.Болорыг тодотгох өөр нэг зүйл бий.
Түүний өвөө Сэд-Очир нь Архангай аймгийн бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан Төрийн томоохон зүтгэлтэн байсан. Тухайн үеийн Ой модны аж үйлдвэрийн яам, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд орлогч сайдаар олон жил ажиллаж байж. Харин түүний аав Баярбаатар Үйлдвэр худалдааны сайд байсан. Энэ тухайгаа Болор сайд “Гурван үеийн сайд гэдэг ховор хувь тохиол” хэмээн бахархдаг юм билээ. Харин тэрбээр дөрвөн их ой давхацсан үндэсний их баяр наадмаар гэр бүлийн хүний хамтаар төв цэнгэлдэхэд саатан баярласан нь энэ.
Э.Нашка
Л.Энх-Амгалан: Орон нутгийн сурагчдыг дараагийн ЭЕШ болон улсын хэмжээний бусад шалгалтад цахимаар оролцуулна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна