Сонгууль болохоос яг сарын өмнөхөн эзэнгүй орхигдсон Эрүүл мэнд, спортын салбарын сайдаар томилогдсон С.Ламбаа үндэсний их баяр наадмаар гэр бүлийнхнийхээ хамтаар үзмэн ягаан өнгийн дээлээр гоён төв цэнгэлдэхэд саатсан юм. Санаж буй бол тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 15-ны орой УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай Засгийн газраас ирүүлсэн саналыг хэлэлцэн гишүүдийн 94.7 хувийн саналаар түүнийг дэмжин баталсан билээ.
Түүнийг Эрүүл мэнд спортын сайдаар томилсноор найман сар орчмын хугацаанд удирдлагагүй байсан эрүүл мэндийн салбар сайдтай болсон билээ. Харин зургадугаар сарын 29-ны өдөр болсон УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар түүний сайд байх хугацаа дуусгавар болоход хэдхэн хоног үлдсэн гэхэд болно.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна