Манай улсад үйл ажиллагаа явуулдаг биеийн тамирын сургууль цөөнгүй бий бөгөөд мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн тамирчид дээрх суруулиудаас төрөнгардаг. Тиймээс сагсан бөмбөгийн лигийн, оюутны болон улсын аварга шалгаруулах гээд олон уралдаан тэмцээнд мэргэжлийн сургуулийн баг тамирчид тэргүүлэх ньэлбэг байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд мэргэжлийн баг тамирчидтай эн зэрэгцэх,бүр тэднийг “намнадаг” баг тамирчид бий болсныг спортын хүрээнийнхэн ярихболов. Саяханаас “Этүгэн” их сургуулийн баг тамирчид улсын чанартай тэмцээнүүдэд өөрсдийнхөө чансааг дараалан тогтоож эхлэв.

2015 оны Оюутны лигт тус сургуулийн эрэгтэй баг мөнгөн медаль, эмэгтэй баг алтан медаль хүртэж багаараа нэгдүгээр байр, 2016 онд эмэгтэй баг хүрэл медаль, 4 жилд 1 удаа болдог Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй мөнгө, эмэгтэй алтан медаль хүртэж багаараа алтан цомын эзэд болсон нь тэднийг ийнхүү мэргэжлийн тамирчдыг “намнадаг”хэмээн нэрийдэхэд хүрчээ. Нууц юунд байна вэ гэж хэн нэг нь бодох байх.
“Этүгэн” их сургууль нь Америкикийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны (NBA) стандарт хангасан биеийн тамирын заалнаас эхлээд спортоор хичээллэх бүхий л боломжийг бүрдүүлсэнд байгаа гэх нэг хэсэг байхад, сайн дасгалжуулагч О.Баярцогтын гавьяа гэх нөгөө нэг нь чбий. Аль нь ч ялгаагүй “Этүгэн ирвэсүүд” баг мэргэжлийн спортын хүрээнд хүчтэй өрсөлдөгчдийн тоонд аль хэднийнээ оржээ.



Вэб хаяг: www.etugen.edu.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ