Сайхан бүсгүй эргэн ирлээ


Нэг хэсэг мэдээллийн хэрэгсэлийн гол баатар болж байсан "Шинэ үе" продакшны бүсгүйчүүдийн хэрэг намжаад байгаа. Жүжигчин Ц.Алдармаа жүжигчин Д.Оюунтуул руу буцалсан халуун ус цацаж түүний биед хүнд гэмтэл учруулсан.

 

Д.Оюунтуул солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Тэгвэл жүжигчин бүсгүйн бие эдгэрч шинэ уран бүтээлийн ажилдаа орсон байна.

 

“Хуримын сюрприз” хэмээх энэхүү кинонд"Шинэ үе" продакшины жүжигчин Оюунтуул тоглосон.Ц.Алдармаагийн уурын мунхагт өртсөн Туул өдгөө энгэрийн зүүлт алчуурнаас салахаа байжээ.