Царай зүс, бие галбираараа эрчүүдийн анхаарлыг эрхгүй татаж явсан олны танил мисс, загвар өмсөгчид ихэвчлэн баян чинээлэг эрхмүүдтэй амраглаж, азтай зарим нь амьдралынх нь ханиар сонгогддог бичигдээгүй хууль манайд бий. Тэр дундаа загварын ертөнцийн “акул” гэгддэг топ моделиуд дотор гэр бүлийн тогтвортой амьдрал зохиосон хүн нэг ч алга.
Тансаг хаус, үнэтэй машин бэлгэнд авч эрх муужгай шиг элдэв зүйлд мөнгө үрж, гадаад дотоодод зугаалахыг мөрөөддөг эрхэм топуудын хувьд бэлтэй эрсийг бээлий шигээ сольдог нь ч нууц биш. Тэдний жишгээр топ модель Ч.Туяацэцэг нэгэн үе “НИК” ХК-ийн захирал Г.Гансүхтэй халуун дотноор амраглаж, таван өрөө байр төдийгүй “Range Rover” машин бэлгэнд авч байсан цаг саяхан.
МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн нөхөр Г.Сүхбуянгийн төрсөн дүү гэгддэг энэ эрхэмтэй ханилан суух дээрээ тулж явсан топ бүсгүй маань баян амрагаа дотны анд болох топ модель Ч.Ундрах найздаа алджээ. Бөөгийн онгод сахиусаа авч, нөхрөөсөө салсан гэх топ Ч.Ундрах ч олны хэл амнаас санаа зоволгүй, чинээлэг эртэйгээ тун жаргалтай байгаа гэнэ лээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна