5 дугаар сарын 3-ны өдөр 2 дахв охиноо өлгийдөн авсан Ану төрөөгүй мэт сайхан харагдана. Эмэгтэй хүн бүр төрөөд таргална, өөртөө гаргах цаг зав хомс гэсэн ойлголтыг халсан Ану үнэхээр сайхан харагдана. Амаржаад 7 хоногийн дараа ажилдаа орсон дуучин бүсгүй “Би төрөөд 7 хоноод ажилдаа ордогоороо орсон.
Гэхдээ одоогоор чихээ бөглөчихөөд л явж байна. Буурлууд, ээж аавууд төрсний дараа гам сайн барих хэрэгтэй, хоол ундандаа анхаарах хэрэгтэй, хий гэдэг зүйл бий гэдэг. Тэднийхээ зөвлөгөөг хүлээж авч байгаа хэдий ч ажилдаа хурдан орох шаардлагатай байгаа учраас бэгнээд явахаасаа илүү хоол ундандаа анхаараад, сэтгэл санаагаа идэвхжүүлээд, зоригжуулаад явж байна.
Хажуугаар нь гам аль болох барихыг хичээдэг. Залуу байгаа болохоор мэдэгдэхгүй байгаа ч олон жилийн дараа сөрөг үр дагавар гарах вий гэдгээ сэрэмжилж байгаа. Гэхдээ эмэгтэй хүн, эх байна гэдэг их утга учрыг агуулдаг. Эх хүн өөрөө сэтгэлээрээ их зүйл дуудаж байдаг гэнэ лээ.
Тэгэхээр би аль болох сөрөг зүйлийг бодохгүй байхыг хичээдэг. Жирэмсэн байх үед хүндрэл ч юмуу хэцүү зүйл гараагүй. Тэр нь миний сэтгэлзүйтэй холбоотой байх. Тиймдээ ч төрөн төрөлтөө ажилтай байсан. Төрөхийнхөө урд орой нь 11 цаг хүртэл ажиллаж байгаад эмнэлэг дээрээ ирж хэвтээд маргааш өглөө нь төрсөн дөө. Тэгэхээр өөрийгөө идэвхжүүлээд, зоригжуулаад байхаар бие организмд ч гэсэн нөлөөлдөг юм шиг ээ. Ажилдаа хурдан орсон нь үүнтэй холбоотой” хэмээн хэлсэн.
Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийн төсөл хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1530 дуудлага иржээ
СЕХ: Сумын сонгуулийн хороо байгуулна
Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ