Оддын өвчин тусаагүй ОТГОО


Хошин урлагийн “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Отгоо буюу Б.Отгонтуяаг залуу хүн гэхэд чамлахааргүй сайн жүжигчин хэмээн үзэгчид үнэлдэг.

 

Одоогоос 2 жилийн өмнө хуримаа хийж байсан бүсгүй саяхан 2 дах хүүхдээ өлгийдөн авсан. Хэдийгээр нялх биетэй байгаа ч жүжигчин бүсгүй , шинэ тоглолтондоо оролцохоор ажилдаа шаргуу оржээ.

 

Тэрээр үеийхэн дундаасаа оддын өвчин хэмээх тахал тусаагүй ганц бүсгүй юм.