Холливуудын нэрт жүжигчин, найруулагч Бен Аффлекийн эхнэр Женнифер Гарнер гэрлэлтээ цуцлуулах болсон тухай хэвлэлд мэдэгджээ.
Тэд 2005 онд хуримаа хийн хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд хоёр охин, нэг хүүтэй юм. Хосын салалтын шалтгаан Аффлекийн мөрийтэй тоглоомд донтсонтой холбоотой гэнэ.
Жүжигчин эр Лас Вегас хотын мөрийтэй тоглоомын газраар байнга шахуу үйлчлүүлж, их хэмжээний мөнгө алддаг аж. Өнгөрсөн оны сүүлээр жүжигчинг Лас Вегасын 20 гаруй мөрийтэй тоглоомын газар үйлчлүүлэхийг хориглосон юм. Энэхүү үйл явдлын дараа тэрбээр гэр бүлээсээ хэсэг хугацаанд хол байж, 21 хоног сэтгэл зүйн хичээлд хамрагдсан билээ. Гэсэн ч тэрбээр дахин мөрийтэй тоглоомд донтох болсон учир Гарнер түүнээс салж, хүүхдүүдээ өөрөө өсгөхөөр болсон байна.
Гарнер “People” сэтгүүлд “Би Аффлекийг дахин уучилж чадахгүй. Түүнийг муу зуршлаасаа салахыг өдөр бүр ятгадаг ч үр дүнгээ өгөхгүй байна. Тэр ганцаараа үлдсэн цагт муу зуршлаасаа салах байх. Тиймээс бид Аффлекийг орхихоос өөр аргагүй байна” гэж хэлсэн байна.
Харин Enquirer сайтад тэднийг аль хэдийнэ гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан. Гэр бүл цуцлалтын өртөг нь 150 сая ам.доллараар хэмжигдэж буй тухай мэдээлжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна