Түүнийг өнөөгийн үзэгчид “Шинэ өнгө”хошин урлагийн хамтлагийн гишүүн, жүжигчин болохдоо л хошин урлагаар “амьсгалсан” нэгэн гэж боддог байх.
Харин тэр бол 1980-аад онд Монголын тайз,дэлгэцийн урлаг руу хүч түрэн орж ирсэн залуусын нэг. Тухайн үедээ “Нандин-Эрдэнэ” киноны уран гартан залуугийн дүрийг бүтээж олны танил болсон. Түүнээс хойш тайз дэлгэцэнд мөнхөрсөн олон гайхамшигт дүр бүтээж олны сэтгэлд хоногшин үлдсэн.
Гэвч нэг л мэдэхэд драмын жүжигчин хошин урлаг руу “урвасан” нь ямар учиртайг тайлбарлаад байдаггүй. Нуруулаг,царайлаг, авьяаслаг,ухаалаг жүжигчин залууд бүсгүйчүүд хөл алдан хошуурч байхад тэрээр ирээдүйн хань өдгөө Ардын жүжигчин Сарантуяатайгаа амьдралаа холбож голомтоо бадраасан билээ.
О.Бат-Өлзий хошин урлагт зүтгэхийн зэрэгцээ “Зүрхэнд шивнэсэн үг”, “Чиний эзгүйд”, “Уулын Төмөр”, “Хайрыг хайрла” зэрэг хэд хэдэн кино найруулсан. Түүний аав бол Монгол Улсын гавьяат жүжигчин Осор. Нэгэн үед Драмын театрт, дараа нь "Монгол кино" үйлдвэрт жүжигчнээр ажиллаж Монголын урлагт амьдралаа зориулсан хүн билээ.
Аавын хааяахан хүртээдэг байсан алганы амтыг одоо эргээд бодоход надад ухаарал хайрласан шагнал байжээ хэмээн Бат-Өлзий дурсах нь бий.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна