"Тусгай салаа" олон ангит киноны Түвшингийн дүрээр олонд танигдаж, түүнээс хойш нэлээд хэдэн уран бүтээлд тоглосон жүжигчин П.Баттөр өдгөө жинхэнэ боди эр болж, охид бүсгүйчүүдийн сэтгэлийг татах болсон.
Түүний гадаад амьдарч галуу шувууны мах зооглосон шигээ нэг хэсэг чимээгүй байсан бөгөөд эмэгтэйчүүдээс зайгаа барьдаг хэмээн олонд зарласан удаатай. Тэгвэл саяхан жүжигчин залуу удаан хав дарсан нэгэн нууцаа олонд дэлгэж, ёстой л “гэнэтийн бэлэг” барив. Учир нь тэрбээр жаахан хүүхэд салхилуулж байгаа зургаа цахим хуудсандаа нийтэлж, "Миний гүнж" хэмээн тодотгожээ.
Дээрх зургийн талаар цахим ертөнцийнхөн өнөө хүртэл шуугиж, олон ч бүсгүй шоконд орсон гэнэ. Арга ч үгүй биз. Эхнэр авсан ч гэж сонсогдоогүй байхад гэнэт л аав болсон гэхээр фэнүүд нь гайхсан биз. Гэвч П.Баттөр эхнэр авсан уу, эсвэл гэргийтэй бололгүй хүүхэд болчихов уу. Бүр ихрийн өрөөснийхөө охиныг салхилуулж явсныг нь бүсгүйчүүд буруу ойлгов уу гэсэн эргэлзээтэй асуултууд хариултгүй байгаа юм.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна