“Ийм нэгэн дурлал” киноны даруухан бүсгүй Бүжингийн дүрээр анх олонд танигдаж байсан жүжигчин Б.Баярмаа одоо бол 10-аад киноны гол дүрд тоглочихсон, ирээдүйтэй гэгдэж байгаа уран бүтээлч. Урт үс, гоолиг биеэр имиж хийсэн жүжигчин бүсгүй гурван хүүхдийн ээж гэвэл та итгэх үү. Тэгвэл тэрээр тэрсхэн гурван охинтой бөгөөд том нь гуравдугаар анги, бага нь ой гарантай. Бага охид нь ойрхон төрсөн учраас жүжигчин бүсгүй 3 жил гэртээ хүүхдээ харсан. Тэрээр “Гурван жил их л удаан өнгөрөөд байгаа юм шиг, эргэн тойрны хүмүүс хүртэл өөрчлөгдөөд байх шиг санагддаг байлаа. Гэхдээ хүүхдээ харж өнгөрөөсөн тэр цаг үедээ эмэгтэй хүн өөрийгөө олдог юм билээ гэж дурссан удаатай. Энэ миний ээж гэж охид минь бахархаасай гэж хүсдэг жүжигчин бүсгүйн нөхөр хувиараа бизнес эрхэлдэг залуу бөгөөд Бүжингийн дүрийг хараад эхнэртээ анх дурласан гэдэг юм билээ. Өнөр өтгөн гэр бүлдээ аз жаргалыг хүсье.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна