Дуучин Жастин Тимберлэйк, жүжигчин Жессика Бил нар хүүтэй болжээ


Холливудын алдарт хосуудын нэг дуучин Жастин Тимберлэйк жүжигчин Жессика Бил нар үрийн зулай үнэрлэж хүүтэй болжээ0. Урлагийн ертөнцөөс түр хөндийрсөн хосууд өнгөрсөн жилээс эхлэн Австралид амьдарч байгаа гэнэ. Сидней хотод чимээгүйхэн амьдрах Жессикаг хөл хүнд болсон талаар Австралийн хэвлэлүүд бичиж байсан бөгөөд хосууд ийн анхныхаа үрийг өлгийдөн авчаа. Аав болсон алдарт дуучин Тимберлэйк хүүгээ Сайлис Рэндалл Тимберлэйк хэмээн нэрлэжээ.