Улс төрчдийн хөрөнгө мөнгөтэй холбоотой луйвар дуусахгүйн бололтой. Өнөөдөр л болж байвал маргааш хуулийн байгууллагийн үүдийг татах нь хамаагүй мэт "залилагч " нар олширчээ. Ардчилсан намын нэр хүндийг унагаж, "залилагч" нэрээр алдаршиж буй Б.Ариунболд гэгч олон хүнийг залилсан бололтой. 2008-2012 онд НИТХ-ын АН-ын бүлгийн дарга байсан Б.Ариунболд 2012 оны УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж гишүүн болж амжаагүй ч нам нь ялсан учраас бялуу хүртэх нь тодорхой байсан. Харин 2012 оны сонгуулийн үед намаас том ажил авах гэж байгаа намд 500 саяын хандив өгөх хэрэгтэй байна гэж хүмүүсээс ихээхэн хэмжээний мөнгө авчихаад одоог хүртэл өгөхгүй утасаа салгаж зугтаад олдохгүй байгаа гэнэ. Б.Ариунболд нь одоо “Эрдэнэс MGL” төрийн өмчит компанийн дэд захиралаар ажилладаг бөгөөд АН-ын ҮЗХ-ний гишүүн аж. Ийнхүү намынхаа нэрийг барьж бусдаас мөнгө залиллаж буй Б.Ариунболд хуулийн хариуцлага тун удахгүй хүлээх биз ээ. Түүнчлэн Ардчилсан нам энэ мэт албан тушаалтнаараа бусдаас мөнгө луйвардуулах хэмжээний доройтсон гэж үү?
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна