Поп хатагтай Б.Сарантуяа зөвхөн шөнө л хувцасаа угаадаг


МУГЖ Б.Сарантуяа Cosmopolitan сэтгүүлд ярилцлага өгчээ. Дуучин бүсгүй өөрийгөө "Би өөрийнхөөрөө амьдардаг эмэгтэй" гэж тодорхойлжээ. Тэрбээр "Хэнээр нөхөр хийх нь тийм ч чухал биш. Угаасаа Сараа нөхөртэй ч бай, нөхөргүй ч бай дуугаа дуулаад л явна. Магадгүй зарим монгол эмэгтэйчүүдийн хувьд нөхрөөсөө салчихвал амьдрал нь бүтэлгүйтдэг, карьер нь унадаг гэсэн аксиом ажилладаг байх. Миний хувьд тийм биш ээ" хэмээжээ.

 

Мөн гэрийн эзэгтэй нар гэрийн сайн менежер байхаас гадна арвич хямгач байх хэрэгтэйг онцлоод "Манайх л гэхэд оройны 21.00 цагаас хойш хувцасаа угаалгын машинаар угаадаг. Яагаад гэвэл өдөр, шөнийн цахилгааны тариф ялгаатай. Шөнийнх нь илүү хямдхан" гэсэн байна. Дуучин хатагтай зусландаа хаус барьж тэндээ өвөл, зунгүй амьдрах болсон. Гэр хороололд шөнийн цагаад түгээдэг эрчим хүчний үнэ харьцангуй хямд байдаг. Энэ боломжийг ч поп хатагтай ашигладаг байна.