Дөрвөн охиноо асран гэрийн сайн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж яваа дуучин Daisy болон түүний нөхөр болох хөгжимчин Ганг нар сүүлийн үед уран бүтээлээ эрчимтэй рекламдаж буй. Ялангуяа дуучин бүсгүй нөхрийнхөө хийсэн уран бүтээлийг нэгбүрчлэн фэнүүддээ танилцуулж эхэлсэн бөгөөд энэ үеэрээ рок попын зарим хамтлаг дуучдыг багагүй шүүмжлээд авчээ.
Тухайлбал, тэрбээр “Anemone” хамтлагийг “Неон гэрэл” дуугаа маш муу дуулсан гэж дүгнэсэн төдийгүй “Киви” хамтлагийнхан түүний зохиосон “Хайр нь арыг нь даана” дууг хулгайлж дуулсан хэмээжээ. Мөн тус хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука нөхрийнх нь зохиож өгсөн “Танго” хэмээх дууг маш муу дуулсанд их харамсаж явдгаа нуугаагүй байна.
Энэ мэтчилэн зарим нэгэн дуучдын тухайд ч дээрхи гомдолдоо дурдсан бөгөөд “Жаахан сэтгэл дутсан болохоос биш уг нь гайгүй дуу. Манай нөхөр олонд танигдсан алдартай хамтлаг дуучид гэхээсээ илүүтэй дөнгөж уран бүтээлээ эхэлж яваа шинэ залуу дуучдыг дэмжиж өөрийн зохиосон дуугаа өгдөг юм” гэж өөрийн цахим хуудсандаа бичсэн ажээ.
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа
“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
Завхан, Хэнтий аймагт бүртгэгдсэн хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурах судалгаа гарчээ