1 тоглолт хийгээд л 4 өрөө байртай болсон П.Идэржавхлан


Нийтийн дууны урлагт хэдийнэ байр сууриа олж чадсан дуучин бол П.Идэржавхлан юм. Тэрээр саяхан өөрийн бие даасан тоглолтоо хийж, дуунд дуртай ард түмнийхээ сэтгэлийг баясгах гэгээн мялаалга өргөсөн билээ. Энэхүү тоглолт нь түүний хувьд бие даасан 2 дахь удаагийн тоглолт юм.Сонирхуулахад, тэдний гэр бүлд Бэс инфраструктур холдинг ХХК-иас "Sunshine Village"-ийн дөрвөн өрөө байрыг бэлэглэсэн. Урлагын буянаар 4 өрөө байртай болсон дуучин залуу эхнэрийн хамтаар манай дуранд өртлөө. Түүний эхнэр “Х-түц” хамтлагийн жүжигчин Онон билээ.