”Банш” Батаагийн буузны баярын гоёл

Admin
Өчигдөр 10 цаг 50 минут

Түүнийг “банш” Батаа, “бондгор” Батаа гэдгээр нь хүмүүс андахгүй. Жүжигчин Д.Баттөмөрийн бүтээсэн дүр бүхэн үзэгчдийг хөгжөөж, тэдний хайрыг татдаг гэдэгт хилсдэхгүй биз ээ. Хаанаас нь ч харсан цаанаа л инээд дагуулах Батаа манай дуранд өртлөө. Галзууруулагч хэмээх хонь жилийнхээ амар мэндийг тэрээр ихэд өнгөтэй өөдтэй угтлаа. Залуу хүн гэхэд үндэсний хувцасаа сайхан өмсөж, нүнжиг дагуулсан Батаагийн сар шиний гангараа.