Улам залуужсан хатагтай


Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ, поп хатагтай гэсэн олон хүндэт өргөмжлөлийн эзэн болсон дуучин Б.Сарантуяа Монголдоо номер нэг дуучин, рок попын ертөнцөөс өнөөг хүртэл түүний өмнө гишгэх дуучин гараагүй л байна.Дуулсан дуугаараа, алдар хүндээрээ ч хойд хөршийн алдарт дуучин Алла Пугачеватай зүйрлэгддэг. Поп Сарааг амьдралдаа маск зүүдэггүй, хэтэрхий шударга болохоор тэр үү, тэр нь хааяахан хэл амны бай болгодог ч түүнийг хайрлан хүндэлдэг хүмүүс түүнээс хэдэн хувь илүү олон. Ямартай ч жинхэнэ уран бүтээлч сайхан хатагтай манай дуранд өртлөө.