Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдөр түүнийг Жоржиа муж дахь гэрийнхээ угаалгын өрөөнд усаар дүүргэсэн баннд ухаангүй хэвтэж байхад олсон юм. Цагдаа нар Кристинагийн ухаангүй олдсон шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, гэрт нь нэгжлэг хийхэд мансууруулах төрлийн бодис олдоогүй юм. Харин бүсгүйн нүүр болон биеийн хэсгүүдэд хөхөрсөн хэд хэдэн шархуудтай байсан байна.
Тийм учраас цагдаа нар Кристинагийн найз залуу Ник Гордоныг сэжиглэн шалгаж, мөрдөн байцааж эхэлжээ.
Бобби Кристинагийн биеийн байдлын талаар эмч нар ар гэрийнхэнд нь мэдэгдэн “тэдний зүгээс хийж чадах зүйл үлдээгүй” гэсэн байна. Зөвхөн аппаратын тусламжтайгаар амьд байгаа Кристинаг ээжийнх нь нас барсан өдөр буюу өнөөдөр үдэн явуулж, амьсгалын аппаратыг нь салгахаар гэр бүлийнхэн нь шийдсэн тухай “The Daily Mail” сайтад мэдээлжээ.
Ойр дотныхон болон найз нөхөд нь эмнэлэгт ирж түүнтэй салах ёс хийцгээж байна.
Кристинагийн ээж Уитни Хьюстон 2012 оны хоёрдугаар сарын 11-нд Лос-Анжелес дахь "Беверли Хилтон" зочид буудлаас дүүрэн устай ваннд живсэн байдалтай олдсон юм. Түүний үхлийн шалтгааныг мансууруулах болон согтууруулах төрлийн бодисыг хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн тогтоож байсан билээ.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна