Жинхэнэ R&B стилийг өөрийн хүчирхэг хоолойгоороо төгс илэрхийлж чаддаг дуучин Мэрай Кэри уран бүтээлээсээ завсарлага авах цаг нь болсон тухай “болжмор” сошеал ертөнцөөр нисэлдэж эхэллээ. Учир нь тэрбээр саяхан “2015 Jamaica Jazz and Blues Festival”-д уригдан оролцож ая дуугаа өргөсөн байна. Гэтэл тэрбээр энэ үеэр ам барин дуулж буй нь ил болж, шүтэн бишрэгчдийнхээ дургүйцлийг төрүүлээд авчээ.
Тус фестивал дээр Мэрай “Fantasy” дуугаа дуулсан ч, инээж буй үед нь ч, амаа жимийсэн үед нь ч дууных нь бичлэг явсаар байсан гэнэ. Ник Кенноноосоо салснаас хойш сэтгэл санааны хямралд орж хоолой нь гарахаа больсон гэх тэрбээр завсарлага авалгүй, уран бүтээлээ үргэлжлүүлэхийг хичээж байгаа юм. Энэ онд дуучин бүсгүй Лас вегаст шоугаа хийхээр төлөвлөөд буй. Харин шүтэн бишрэгчид нь түүнийг энэ тоглолт дээрээ амьдаараа дуулаасай гэж хүсч байгаа гэнэ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна