Монголын урлагийн түүхэнд нөхөж баршгүй гарз тохиож хамгийн хайртай жүжигчинээ өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ. Хүн бүрийн сэтгэлд инээмсэглэл тодруулан, үргэлж мишээн явдаг тэр л залуу биднийг үүрорхижээ. Мэргэжил нэгт нөхөд дундаа нэр хүндтэй, ард түмэндээ үнэлэгдсэн МУСТА Т.Билгүүн нь энэ сарын 23нд зуурдаар нас барсан. Урлагийн тэнгэрт од болон гялалзаж тайз дэлгэцийн 100 гаруй бүтээлийг амьлуулсан тэрээр хамгийн чадварлаг залуу жүжигчидийн нэг байсан. Талийгаачийг өнөөдөр өглөө Соёлын төв өргөөнөөс мэргэжил нэгт нөхөд хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдлээ. Ум сайн амгалан болтугай.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна