“Эрхэм элч” продакшны захирал, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Лхагвасүрэн ханьтайгаа их л сонин учралаар танилцсан гэдэг. “Эмч эхнэртэй болно” гэсэн битүүхэн хүсэлдээ хөтлөгдөн Анагаахын сургуулиар хэсүүчилдэг байсан тэрбээр олон ч охидын араас нүд унагаж. Гэвч сэтгэлд нь таарах хүн олдоогүй болохоор энэ мөрөөдөл нь бүтэхгүй гэж бодоод больжээ.
Харин нэг л өдөр сургуулийнх нь коридорт хими, биологийн ангийн оюутан охид зогсч байхтай таарснаар унтарсан мөрөөдөл сэргэжээ. Цагаан халаад өмссөн гоолиг охидын дундаас ирээдүйн ханиа олж харсан С.Лхагвасүрэн номын санд суух тун ч дуртай болсон юм байх.
Даруухан зантай өндөр охинтой ханьсан хичээлээ давтаж, номын амтанд шимтэн суусаар гэр бүлийн амьдрал зохиох дээрээ тулсан ч тэр энэ сонголтондоо ер харамсаагүй гэдэг. “Эмч эхнэртэй болох гээд “эрэлд” гараад бүтэлгүйтсэн. Тэгээд ч хими, биологи гэдэг чинь анагаах ухааны нэг салбар шүү дээ.
Ийм болохоор надад эмч эхнэртэй болсноос ялгаагүй мэт сэтгэгдэл төрсөн. Ханиа зөв сонгож, хоёр хөөрхөн хүүхэдтэй болсон минь амьдралын аз жаргал гэхээс өөр юу хэлэх билээ” хэмээн сэтгэл хөдлөлөө дарж ядан өгүүлсэн жүжигчин эр энэ дурсамжаа нуух дургүй гэсэн шүү.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна